Posts (Atom)
:

Ус хөгжим сонсдог.

Posted on
  • Tuesday, January 18, 2011
  • by
  • Hanakae
  • in
  • Labels: ,
  • Итгэх л болж дээ. Ус үнэхээр хөгжим сонсдог гэдгийг эрдэмтэд баталсан байна. Харин тэд классик, сонгодог хөгжим сонсох дуртай. Харин хип хоп, рок зэрэг хүнд төрлийн хөгжим сонсох дургүй гэнэ. Эрдэмтэд энэ тухай судалгаа хийхээр шийдэцгээсэн нь олон талын хүчин зүйлээс болсон. Та рок шоунуудыг харсан байх. Хар хувцас өмсөж, үсээ ургуулан, нүүрээ аймаар болгон буддаг. Рок шоунд очсон хүмүүс хяналтаа алдсан мэт үсчин цовхчиж, уур хилэнтэй болсон байдаг.
    Яагаад тэгдэг юм бол гэж та бодож үзсэн үү? Хүний биеийн 70% уснаас тогтсон байдаг. Тэгвэл энэ байдалд ус нөлөөлж байгаа юм биш гэж эрдэмтэд бодсон хэрэг. Тэгвэл эрдэмтэд усанд дуу сонсгожээ. Энэ нь зүгээр л аяганд ус хийгээд хажууд нь дуу тавьсан хэрэг. Ус өөрийн гэсэн бүтэцтэй байдаг. Тэгвэл усанд дуу сонсгосны дараа бүтцийг нь харахад усны бүтэц өөрчлөгдсөн байна.
    Рок дуу сонсгосны дараа усны бүтэц хар бараан, хааш яайш тарсан, ямар ч бүтэц зохион байгуулалтгүй болсон байв. Харин классик, сонгодог дууг сонсуулахад бүтэц нь яг л албаар хийсэн мэт ойлгомжтой, сонирхолтой гоё хэлбэр бүхий болсон байжээ. Эндээс дүгнээд хүн усаар тэжээгддэг учир хүний биендэх усаар нь дамжин рок хөгжим хүмүүсийн зан чанар байдалд   нөлөөлдөг гэж нотолсон байна. Тэгвэл классик хөгжим сонсох үед хүний бие амарч тайван байдалд ордог гэсэн үг юм. Тэгвэл ус хөгжим сонсдог болж таарлаа.
    Тэгвэл ус үг сонсох уу?
    Ус өөртөө муу энергийг сорж авдаг гэж хүмүүс ярьдаг. Тийм ч учраас гэр бүлд хэрүүл маргаан гарвал аяганд ус хийж тавь гэж хэлдэг байх л даа. Яагаад гэвэл ус өөртөө тэр муу энергийг сорж авдаг гэсэн үг. Тэгвэл та үүнийг өөрийн амьдралдаа хэрэгжүүлээд аваарай. Мөн эрдэмтдийн гаргаж ирсэн бас нэг зүйл бол та усыг уухдаа бодлоо удирдах ёстой байдаг ажээ. Яагаад гэвэл та ус уухаасаа өмнө өөртөө "Энэ ус их цэвэрхэн. Шинэ ус байна. Энэ ус миний биенд хэрэгтэй" хэмээн хэлж уух аваас тухайн усны бүтэц мөн өөрчлөгдөж, байгаа байдлаасаа илүү их үр шимтэй болж танд нөлөөлдөг байна. Яагаад вэ? Бид карантны усаар цай чанаж, хоол хийдэг. Гэтэл бидний ууж байгаа ус маань үхмэл ус байдаг. Яагаад гэвэл усыг анх байгалиас авах үед ус амьд байдаг гэнэ. Харин усыг шүүж, цэвэрлэж, олон сувгаар дамжуулах үед усны бүтэц өөрчлөгдөж, эцэст нь бидэнд ирэхдээ үхмэл болж ирдэг байна. Тийм учраас нохой карантны ус болон байгалын ус хоёроос байгалийн усыг нь үргэлжид сонгож уудаг. Тэгэхээр нэгэнт бид үхмэл ус ууж байгаа юм чинь дээр хэлснээр бодолдоо усыг сайнаар төсөөлж уух аваас илүү цэвэр сайн ус уух болно гэсэн үг юм. Hanakae.blogspot.com

    0 comments:

    Post a Comment

     
    back to top