Ягаад гэсэн асуулт гарч ирнэ. Ягаад гэвэл одоо чинь Монгол улс хахуульд автагдсан цаг үе билээ. Хэрвээ та мөнгө өгөлгүйгээр төрөх гэвэл та ч ёстой том алдаж байна. Хэрвээ та мөнгө
өгөхгүйгээр төрөх дээр очвол таныг ч ёстой нэг нүдээр үзэхгүй төрөх болоогүй байна яв яв гэх ч юмуу аль эсвэл өвдөлтийг хурдасгах тариаг хийх болно. Энэ тариа нь зөвхөн аргагүй үед хийдэг бөгөөд хүний биед нэг их сайн зүйл биш юм. За тэгээд мөнгө өгчихвөл хатан хаан шиг л төрнө шүүдээ өгөхгүй бол харц боол аятай л төрнө шүүдээ. Мөн таныг мөнгө л өгөхгүй бол тэд нэлээн хүлээлгэж суулгах болно. Энэ бол бичигдээгүй хууль юм шүү. Тэд бүр энэ зүйлдээ архагшсан. Таны хахуульдсан эмчийг Балиашиг гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл дэмжигч. Таныг төрөх болонгуут балиашиг чинь ирж ямар ч саадгүйгээр төрүүлэх болно. Миний нэг таньдаг хүн төрсөн юм. түүнийг маш хүчтэй өвдөж ус нь гарчихаад байхад болоогүй байна гээд халгаахгүй байсан мөртлөө түүний сүүлд ирсэн хүнийг орилж чарлаагүй байхад нь л аваад орсон гэдэг. Тэгэхэд нь мань нөхөр би мөнгө өгнөө гээд орилсон гэдэг.Ингээд л нэг юм төрөөд удаагүй байтал танайхаас шөл цай бариад зогсож байгаа хүн алга л байнадаа гээд нэлээн ширүүнээр хэлсэн гэж байгаан. Хөөрхий мөнгөө сануулж байгаа нь тэр. За тэгээд 2 яс амар салж байвал 50 60 цаас юм биш биздээ. Мөн аз жаргал хүсье

0 comments:
Post a Comment