Posts (Atom)
:

Морь Арслан 2оос илүү гарах хүн алгаа

Posted on
  • Tuesday, January 18, 2011
  • by
  • Hanakae
  • in
  • Labels: ,
  • Монгол улсын мөнгөн тэмдэгтийг төгрөг гэж нэрлэнэ. Төгрөгийн хамгийн бага дэвсгэрт дээр Lion-n зураг байдаг санагдаж байна. Дараагийнх нь 5, 10, 50 100-тын дэвсгэрт дээр өвс идэж байгаа Horse-ны зураг нэг талд нь аа нөгөө талд нь Сүүгийгийн зураг байдаг санагдаж байна.
    Түүнээс дээших буюу 500-20,000-тын дэвсгэрт дээр Темкагийн зураг, нөгөө талд нь нүүж байгаа айл майлын зураг тэгээд гүйцээ. Өнгөний хувьд ногоон, цэнхэр, саарал, бор байдаг. Зарим дэвсгэрт нь том жижиг ч байдаг л байх.
    Тухайн улсын мөнгөн дэвсгэрт гэдэг бол тэр улсын түүх, соёлыг харуулсан нэг ёсны нэвтэрхий толь шахуу юм байдаг. Гэтэл манай Монгол улс чинь хэдэн ч мянган жилийн түүхтэй юм бэ, бүү мэд. Одоогийн энэ Европын хэдэн улсыг дагуулахгүй. За тэр Америк, Авсрали, Канадыг бол үлгэр домог шиг юм байдаг биз дэ.
    Гэтэл энэ агуу улсын түүхэнд мөнгөн дэвсгэрт дээрээ дүрээ мөнхөлчих гавъяатай аавын хүү, ээжийн охин Сүүгий, Тэмка 2-оос өөр байхгүй юм гэж үү? Тэр нохой, морь 2 бол  юу вэ айн. Мандухай цэцэн хатан гээд нэг тасарцан хүүхний зургийг 50-тын дэвсгэрт дээрээ, алтан ургийн хаадууд гэвэл зөндөө урт жагсаалт гарна. Бас Чингисийн 9-н өрлөгийн нэг гээд нэг арзайсан үстэй нахаалны гарын зураг тай мөнгөн дэвсгэрт байвал. 
    Өө тэгээд аль диван гарын баагий нараас гадна 20-р зуунд мөнгөн тэмдэгт дээр зургаа тавиулчих  гарууд байгаа л байлгүй дэ айн. 
    Дээр нь нэмээд мөнгөний өнгө, дээр нь байгаа зураг нь адилхан болохоор хэд гурван юм ууж халсан гаруудаас эхэлээд өвөө эмээ нар маань хооронд нь андуурч эндүүрэх асуудал бол байнга гараастай. За тэгээд хэмжээ нь том жижиг болохоор АТМ болон бусад машинаас мөнгө авах, мөнгө хийхэд хүндрэл гардаг.
     Гэхдээ С.Зоригийн хөрөгийг 50 мянгатын дэвсгэрт гаруул наалтай нь биш. Тэгэхээр бол үндсээр нь өөрчлөх хэрэг гарна. Намбарын хүүгийн зургийг арслангын оронд тавилтай нь биш.

    0 comments:

    Post a Comment

     
    back to top