Posts (Atom)
:

Хужааг шүтэж амьдаръя гэж

Posted on
  • Tuesday, January 18, 2011
  • by
  • Hanakae
  • in
  • Labels: , ,
  • Та нар сонссон уу? Цаад хужаа нар чинь бүр давраад нэг суманд 5, 6 мянган мал худалдаж аваад Монгол малчнаар хариулуулж байгаа гэнэ. Бас болоогүй цаадуул чинь мал хямд байх цагаар олноор нь худалдаж аваад, зун тарга тэвээрэг авахуулж байгаад мах үнэд орох цагаар нядлаж байнаПэй бурхан минь, яасан муухай санаатай хужаа нар вэ!
    Муу хужаа нар хөдөө очоод улам баяжаад байдаг. Гэтэл малчид ядуураад байдаг. Хужаагийн төрийн бодлогоо гэж айхтар шүү. Бидний махгүй болгоод, малчдыг нь боолчлоод, хотынхоныг нь хордуулж алах гээд байна. Энэ талаар сурвалжлагч их л сүр болгож бичээд, нийтлэлийнхээ төгсгөлд “Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхааралдаа аваасай” гэсэн лаг үгээр төгсгөсөн байх юм.
    Барааг хямд байгаа дээр нь худалдаж аваад, чанар байдлыг нь сайжруулж байгаад үнэд орохоор нь зарж ашиг олох! Үүнд хонь ч гэсэн хамаарна гэдгийг мань сэтгүүлч таг санасан бололтой.
    Эцсийн бүлэгт Монголчуудыг хэн өөрийнхөө хотонд байгаа малаа маллаж чадахгүй зунжин архидаж яваад, өвөл нь турааж алаад бай гэсэн юм бэ? [Тэгдэггүй малчид ч их байдаг.] Тэгвэл хужаа нар манай хэдэн малчиныг Өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй байх заяа нь дутсан хар дуракууд боол болж явахдаа таарсан гуйлгачингууд гэж  хэлэх байх.
    Муугаа мэдэхгүй хужаа мужаа гэж мэдрэлдэхийн оронд өөрснийгөө энэ зах зээлийн үед аваад явчих л хэрэгтэй байнадаа. Ингэж байхын оронд авдар дээрээсээ оргодол дүлзэн Далай ламын зургийг авч хаяад хужаагийн зураг залаад, өдөр шөнөгүй мөргөж байвал амар зүгээр.

    0 comments:

    Post a Comment

     
    back to top