Posts (Atom)
:

Таалагддаг охинтойгоо Танилцаж чадахгүй Байна уу?

Posted on
  • Monday, January 17, 2011
  • by
  • Hanakae
  • in
  • Labels:

  • Юун дээр голлон анхаарах вэ танилцах үедээ? Гол нь цочроо өгөх хэрэгтэй, тэр тусмаа эерэг цочроо. Энэ нь бусад залуучуудаас ялгарахад туслана. Эмэгтэй хүн чинь эхний 3 секундэд чамтай юу яаах үгүйгээ шийдчдэг гэж байгаа. Тэрхэн хооронд оноо алдвал дахиж сэхэл авахгүй шүү. Сайхан зөв хувцасласан чийрэг биетэй царайлаг залуу байвал шууд цочроно. Энэ нь байгалийн жам. Харин ээрч муураад хөлрөөд байвал тэгээл рэтинг чинь навс унана. Юу ч гэдийн, ширээн дээр нь очоол уучлаарай энэ ширээ манай захиалгынх гэнээ, одоо бос гэнээ гэхэд Юуууу гээл сонин болно тэгэнгүүт утасны дугаараа өгвөл ондоо ширээ рүү явлаа гээл гэмгүй ганц инээмсэглэхэд л нам. 

    Хөгжилтэй залууд дургүй бүсгүй байхгүйээ. Инээж байгаа хүн үгүй гэж хэлэхэд хэцүү л байх болно. Аймаар модель маягийн охидууд байвал бага зэрэг байдалд хийх маягтай хандвал бас цочроно цаадуул чинь. Өмнө нь аягүй серьезный явж очоод Уучлаарай та намайг түрүүнээс хойш хараад байхын их эвгүй юмаа гээд ганц хоёр харц мөргөлдсөнөө далимдуулахад л хамаг бамбай нь байхгүй болоод өөрийгөө өмөөрөх гэсэн жаахан охин үлдэнэ. Тэхээр нь ар араас нь пауз өгөлгүй ойр зуурын юм яриад бай. Танай найзтай чинь манай найз танилций гэнээ гээл очвол шууд нэг сумаар хоёрыг. Би ч өөрөө мундаг найздаа тусалдаг, нүүрэмгий, илэн далангуй статустай, манай найз ч гэсэн утасны дугаартай, би ярьж байгаа охиноосоо бас утасны дугаартай учир нь өөртэй нь биш найзыг нь анх сонирхож очсон болохоор анхнаасаа нааштай хүлээж авна, ер нь бол 3 туулай юм байна. Нөгөө найзыгаа танилцуулах охин танай найзыг чинь харий гэж 100 ний 90 хувьтай хэлнэ дээ.  

    Тэхээр нь найзыгаа нэг коктейлтэй явуулчина. 4 хүн хоорондоо танилцахад уур амьсгал хамаагүй чөлөөтэй шүүдээ, Юу гэж бодно та нар. Шөнийн бүжиглэдэг клубуудэд хамаагүй танилцах гэж яарсаны хэрэггүй. Тэхдээ ганцаараа ширээн дээрээ байгаа ч юмуу буланд зогсоод байгаа бол шууд оч. Олуулаа явж байгаа охидын нэгнээс нь утас асууж хэрэггүй. Өгмөөр байсан ч найзуудаасаа ичээд өгдгүймаа. Утсаа авч чадсан бол олон долоон юм ярьсны хэрэггүй шууд гарч яв битгий эргэлдээд бай. Утас авчаад маргааш нь залгаваа. Ядаж хоёр хоно. болзоонд орохдоо хамгийн цэвэрхэнээрээ очоорой. сахал хумсаа ав. Тэгээд нэг аятайхан газар кальт кофе энэ тэр эсвэл зайрмаг торт ч юмуу хамт идээл. Дажгүй охин бол дараа нь гайгүй ресторанд аваач өөрөө хоолоо төлнө гэвэл тас гүрийгээд чи даагаарай. Шууд гоогоо үнэтэй юмаар бөмбөгдөөд байвал муу зан сурчина. Тэхээр багаас нь эхлэвэл зүйтэй

    Уулзахдаа улс төр эдийн засаг ажил хар бараан юм ярьж болохгүй. Аль болох хөнгөн шингэн юм ярина. Спорт дуу хуур хичээл ном ч юмуу.эсвэл маш сонирхолтой юмнууд. Жишээ нь кока коланы найрлаганы нууц ч гэдиймуу. Охидууд нууцлаг юманд дуртай, нээх бүр ч дуртай. Гэрээс нь заавал авч хүргэж өгөөрэй. Хүргэж өгчөөд эвтэйхэн үнсэх гэж оролд уруул дээр нь, хацрыг тооцохгүй.
    Хамгийн гол зүйл нь зоригтой, хөгжилтэй байх хэрэгтэй.

    Уул нь би өөрийнхөө блогт иймэрхүү зүйл оруулмаар л байх юм. Даанч блогийн утга агуулгатай маань авцалдахгүй л дээ.

    Уг бичлэгийг http://www.vlmedeh.com -с хуулж авсан билээ. Зочлоод үзээрэй гоё блог шүү.

    0 comments:

    Post a Comment

     
    back to top