(Аймар идэвхтэй уриалав) За өөр нэг юм байна Шинээр блог хөтлөх гэж буй хүмүүст Ягаад блогспотыг сонгох ёстой вэ? За тэгвэл хэдэн шалтгаан нь энд байна.
- Юун түрүүнд блог спотод виджэт нэмэх Загварыг өөрчлөх гэх мэт маш олон зүйл нээлттэй байдаг ба та үсэгнийхээ фонт өнгө,аль виджэтийг хаана байрлуулах болон Зураг оруулахад ямар ч асуудалгүй. Бүхий л төрлийн виджэт ямар ч асуудалгүйгээр (хэрвээ таны код чинь зөв бол) ордог.
- Гүүгл таньд хайлтын агуу системдээ бусдаас илүү давуу тал олгох бөгөөд хайлтанд таны блог дээгүүр жагсаж байрлах болно.
- Мөн Минийх.ком шиг ядаргаатай зарыг таны блогт хүчээр байрлуулахгүй, гөгө шиг таны блогт хүчээр гүйдэг зар явахгүй Банжиг шиг итгэл алдахгүй. Өөрийн зар сурталчилгааг байрлуулаач гэж таниас гуйхгүй.
- Google AdSense, Amazon afflimate programm-r мөнгө олж болно. Мэдээж мөнгө олоход тийм ч хялбар байхгүй. Гэвч бас тийм ч хэцүү биш. Үүгээр гол орлогоо хийж амьдардаг ,саятан болсон хүн маш олон. Агуу гэхээс өөр юу гэхэв.
- Та хүссэн бүхнээ л өөрийн блог дээрээ хийж болно хязгаар гэж байхгүй.
- Код бичих чадваргүй бол Энэ тал дээр зүгээр туслах болон үнэгүй гоё гоё блогын загварууд маш ихээр байдаг билээ. За тэгээд 1 удаа блоггерийг хэрэглэчихэд бусад блогспот ашиглачихаар бусад нь арай л чамлагдаад байх юм байналээ гэж.

0 comments:
Post a Comment