Нарны гэрэл хамгийн хурц, хор уршигтай байдаг 11.00-15.00 цагийн хооронд гол, тэнгисийн усанд орохгүй байхыг, нарны хамгаалалтгүйгээр их явахгүй байхыг эх баригч болон хүүхдийн эмч нар жирэмсэн эмэгтэйчүүдэд анхааруулсан байна.Жирэмсний сүүлийн гурван сард эмэгтэйчүүд усанд хамгийн багадаа арван минут нарлаж байх нь зүйтэй гэнэ. Эс бөгөөс цусны даралт ихсэх юм уу багасах эсвэл арьсны элдэв тууралт гарах эрсдэлтэй аж.
Жирэмслэлтийн эхний бөгөөд сүүлийн гурван сард хоол боловсруулах эрхтний хямрал мөн мөөгөнцөр, тууралт, хаван зэрэг шинж тэмдэг илэрдэг. Үүнээс сэргийлэхийн тулд өдөрт хамгийн багадаа хоёр литр ус уух нь хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөжээ.
Үрээ хүлээж буй эмэгтэйчүүдийн хувьд хамгийн тохиромжтой, эрүүл мэндэд тустай спортын төрөл нь сэрүүн орчинд усанд сэлэх гэнэ. Халуун наран дор сэлэхэд эхийн даралт хурдан буурах юм уу нэмэгддэг байна. Шингэнээ ууршуулан алдах, наранд удаан зогсох зэрэг нь зүрх, судсыг хямруулдаг.
Харин халуун үед өдөрт зургаан удаа, бага багаар ойр ойрхон хооллох хэрэгтэй гэнэ. Хөл хүнд эмэгтэйчүүдийн хувьд зайрмаг хамгийн тохиромжтой амттан аж.
0 comments:
Post a Comment